НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

Бүтэц

ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 Захиргаа удирдлагын хэлтэс нь “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ны гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, удирдлага, албан хаагчдад хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх, харилцагч компаниуд хоорондын ажлын уялдаа зохицуулалтыг хангах, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх болон уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд ажилладаг менежментийн баг юм.

Тус хэлтсийн гол зорилго нь хууль тогтоомж, компанийн зорилго, зорилтын хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, хэрэгжүүлэхэд оршино.

 

ГЕОЛОГИ-УУЛ УУРХАЙ ЭРХЭЛСЭН АЛБА

 Тус алба нь Монгол Улсын эрдэс баялаг, байгаль орчин, дэд бүтцийн салбарт мэргэжлийн багийг бүрдүүлсэн ба геологи хайгуул, төслийн удирдлага, төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, ашиглалт, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр мэргэжлийн болон мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй боловсон хүчин бүхий мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй.

Бид монгол инженерүүдийн мэдлэг, ур чадварыг цаг үргэлж дээшлүүлж, гадаадын шилдэг хамтрагчдаасаа байнга суралцах, үзүүлж буй ажил үйлчилгээнийхээ оновчлол, чанарыг олон улсад хүрсэн төвшинд төлөвлөж, сайжруулах замаар үндэсний мэдлэгт суурилсан ажил, үйлчилгээ, ноухауг компани болон төсөлдөө бий болгохоор зорин ажиллаж байна.

 

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА

 Санхүү, эдийн засгийн  алба нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүүгийн тайланг хугацаанд нь гарган холбогдох газарт хүргүүлэх, мөн эдийн засгийн тооцооллыг үнэн зөв гаргаж, удирдлагыг  Санхүүгийн мэдээллээр шуурхай хангахад зорин ажиллаж байна.

Санхүүгийн хувьд хөрөнгө оруулагчидийн үр ашиг, өртөг зардлыг хэмнэх үйл ажиллагааны хувьд хамгийн үр дүнтэй оновчтой шийдвэр удирдлага гаргахад туслаж ажиллана.