НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО: Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийнхэмнэлттэй сэргээгдэх эрчим хүч, нүүрсний нэгдсэн цахилгаан станцыг байгуулж Монгол улс, Хятадын зах зээл түүнчлэн Зүүн хойд азийн эрчим хүчний зах зээлд нийлүүлэх.

 

 

“Эрдэнэс Шивээ Энержи” ХХК нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн хуралдааны 64-р тэмдэглэлээр эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төслийг хүрэн нүүрсээр хангах  зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК буюу төр, хувийн хэвшлийн хамтарсан аж ахуй нэгж болон байгуулагдсан.

 

Манай компани нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг удирдлага болгон ажиллана.

Үүнд:

Хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах

Хуулиа дээдлэх

Шуурхай, соёлч байдлыг эрхэмлэх

Мэргэшсэн байх

Ил тод, нээлттэй байх

Ажлын чанар, үр дүнг ямагт чухалчлах

Ажил хэргийн хүрээнд захирах, захирагдах ёсыг баримтлах

Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх

Компанийн сайн засаглалыг хөгжүүлэх