НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

мэндчилгээ

Монгол улс нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй орон. Энэ их баялгыг эргэлтэнд оруулах нь манай орны эдийн засгийг сэргээн хөгжүүлэх зорилтуудын нэг юм. “Эрдэнэс Шивээ Энержи“ ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд оролцохоор ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох шинэ ирэн үе эхлэх юм. Цахилгаан станцыг нүүрсний ордтой ойрхон байрлуулан ажиллах нь хямд цахилгаан үйлдвэрлэх, хүрэн нүүрсний нөөцийг эргэлтэнд оруулж өндөр үр ашиг олох боломжыг олгоно. Үүний зэрэгцээ уг төслийн хүрээнд манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан ажиллах нар, салхины цахилгаан станцууд байгуулагдана.

 

Төслийн техник технологийн сонголт нь байгальд орчинд ээлтэй техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг тусгасан.

 

Энэхүү эрчим хүчний цогцолбор төсөл нь бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гарах нь дамжиггүй. Энэ бүтээн байгуулалтын хүрээнд орон нутагт олон мянган ажлын байр шинээр бий болж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Цаашдаа орон нутгийн иргэдийн хурал, иргэний төлөөллийн байгууллага, мэргэжлийн албадуудтай хууль эрх зүйн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ тус нутгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах болно.

 

Шинэ зууны их бүтээн байгуулалт, эдийн засгийг тэтгэх их ундрага тал нутагт минь оргилох ирээдүй ойрхон байна. 

 

 

"Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ны гүйцэтгэх

 

Захирал                               /Д.Галтбаатар/