НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

Эрдэнэс Монгол ХХК

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Уг зорилгын хүрээнд охин болон хараат компаниудад, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг.

Өнөөдрийн байдлаар нэгдэл компанийн хэмжээнд 10000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. 

Вэбсайт: www.erdenesmongol.mn