НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

ШИВЭЭ ОВООГИЙН ХҮРЭН НҮҮРСНИЙ БҮЛЭГ ОРДЫН НӨӨЦ

"ШИВЭЭ ОВОО"-ийн хүрэн нүүрсний бүлэг ордууд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сум болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутагт байрлана. 

Урьдчилсан ба нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээр "Шинэ Ус"-ны хүрэн нүүрсний ордын талбайд 1986-1987 онуудад /2013 онд нөөцийн тодотгол/, "Өехий цагаан"-ы болон "Ногоон тойром"ын хүрэн нүүрсний ордын хэмжээнд 2007-2013 онуудад Бодитой (В), Боломжтой (С), тогтоогдсон баялаг (Р1)-аар нөөцийн тооцооллыг хийж ЭБМЗ-өөр батлуулсан. 

Нөөцийн тооцоог АМГ-аас 2009 онд гаргасан "Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга, түүнд тавигдах шаардлага", мөн ОХУ-ын "Нүүрс, шатдаг занарын ордуудын нөөцийн ангилал, хайгуул хийх заавар" /2007 он/, "Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар" /2012/-ыг баримталсан.  

Хүрэн нүүрсний нөөц баялгийн тооцоог өрөмдлөг, уулын ажил, тэдгээрийн мэдээлэл, геологи-геофизик (каротаж)-ийн судалгааны ажлын өгөгдлүүд, мөн лабораторийн шинжилгээний үр дүн болон Geo via Minex 6.3.2 программын бодолтоор тооцооллыг гаргасан. Программын нөөцийг баталгаажуулахын тулд уламжлалт буюу геологийн аргаар тооцооллыг давхар гүйцэтгэсэн. Нөөцийн тооцоололд дараах жишгийн үзүүлэлтүүдийг баримталсан:

Нүүрсний давхраасын ашиглах хамгийн бага жинхэнэ зузаан           1.0 м 
Нүүрстэй хамт ашиглах, чулууны үе агуулсан нүүрсний давхраас    
        (уулын цулын тооцоонд орох)-ын чулууны үеийн хамгийн их зузаан         0.40 м 
Чулууны үе агуулсан нүүрсний давхраас (уулын цулын тооцоонд орох) 
        бохирдол тооцсон үнслэгийн хамгийн дээд хэмжээ                                         35%                               
 
Нийлмэл бүтэцтэй нүүрсний үеэнд агуулагдаж, чулууны үетэй нүүрсний болон бохирдолтын тооцоонд орж байгаа нэг буюу хэд хэдэн чулуулгийн үенцэрүүдийн зузааны 40%-иас ихгүй, чулуулгийн үенцэрүүдийн бохирдолт тооцсон үнслэгийн хэмжээ 35%-иас хэтрэхгүй байх нөхцөлийг хангана. 
 
  • "Ногоон тойром"-ын хүрэн нүүрсний ордын нөөц

  • "Өехий цагаан"-ы хүрэн нүүрсний ордын нөөц

  • "Шинэ эс"-ны хүрэн нүүрсний ордын нөөц

  • Нийт нөөц