HOME   |   CONTACT US   |   CURRENT AND GLASS

Shivee ovoo brown coal group deposite

 Дорнод-Монголын нүүрстэй провинц, Чойр-Нялгын сав газарт байрлах ба доод болон дээд цэрдийн настай нүүрс агуулагч хурдас, перм, триасын интрузив чулуулаг тархсан байна. Геологийн давхарга зүйн тогтоцыг доороос нь дээш ялган тодорхойлбол:

  • - Доод-дунд пермийн насны хурдас чулуулаг: Сахалгол формацын туф, туф элсэн чулуу, дундлаг суурилаг найрлагатай туф брекч, элсэн чулуу, гравелит, конгломерат, андезит базальт, риодацит, риолит, дацит уллаж тогтоно.
  • - Доод цэрдийн насны хурдас: Тухайн талбайд Цагаанцав формацын вулканоген, туфоген мэмбэрүүд, Өвдөгхудаг болон Хөх тээг формацын хурдас чулуулаг түгээмэл тархсан. 
  • - Дээд цэрдийн насны хурдас: Баянширээ формацын саарал өнгийн элсэн чулуу, шавар, гравелит, конгломерат, алевролит, элс, дайрга, шохойжин, мергель өргөн тархалттай.
 "ШИВЭЭ ОВОО"-ийн хүрэн нүүрсний бүлэг орд нь “ӨЕХИЙ ЦАГААН”-ны, “ШИНЭ УС”-ны болон “НОГООН ТОЙРОМ”-ын гэсэн 3 хэсэг /участка/-ээс бүрдэнэ. 
 
  • "Nogoon toirom" deposit

  • "Uehii tsagaan" deposit

  • "Shine us" deposit