НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

"Шивээ-Энержи" төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх хурал болов

Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, "Шивээ-Энержи" төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх хурал 4-р сарын 7-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод боллоо.

Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төсөл, БНХАУ-ын Стейт Грийд корпорацийн эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн зохион байгуулсан энэ зөвлөлдөх хуралд Хятадын талаас Стейт Грийд корпорацийн Ерөнхий захирлын орлогч Дү Жиган, Стейт Грийд корпорацийн Эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн ТУЗ-ын дарга Жан Шэньжи, МУ-ын талаас Эрчим хүчний сайд Д.Зоригт, МУ-ын сайд М.Энхсайхан, Хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан нар оролцсон.

Мөн төсөл хэрэгжиснээр Чойр хотыг тойрсон аж үйлдвэрийн кластер бүрдэнэ. Төсөвт орд ашигласан болон экспортын гэх мэт бусад татварыг төвлөрүүлнэ. Чойр болон тухайн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Нүүрсийг түүхий эдээр биш, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох олон давуу талуудыг хурал дээр ярилцав.

FirstPrevPage 1 of 2NextLast
FirstPrevPage 1 of 2NextLast