НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

БНХАУ-ын Эрчим хүчний холбооны төлөөлөгчидтэй уулзалдлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нар /2016.08.25/ Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээг Хөгжүүлэх Холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын Эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч Лиу Зен Я, Стейт Грийд корпорацийн Ерөнхий захирлын орлогч  Дү Жиган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзалдлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах асуудлаар уулзаж, санал солилцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Монгол Улс эрчим хүчний нөөц боломж ихтэй. Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд дэд бүтцийн салбар чухал байр суурь эзэлдэг талаар яриагаа эхэлсэн.

 

FirstPrevPage 1 of 2NextLast