НҮҮР   |   ХОЛБОО БАРИХ   |   ШИЛЭН ДАНС

Шивээ Энержи цогцолбор төслийн хамтын ажиллагааны хүрээнд Бээжин хотноо уулзалдлаа

Эрдэнэс Монгол болон Эйкүсора компаниуд “Эрчим Хүчний Экспортын Шивээ Энержи Цогцолбор Төсөл”-ийн нүүрсний ордын хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулагч тал болох  Стейт Грийдтэй 1-р сарын 11-нд Бээжин хотноо уулзалт хийв.

Уулзалтад Эрдэнэс Монгол компанийг төлөөлж Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Дэд захирал О.Одбаяр,  Эйкүсора компанийг төлөөлж Хувьцаа эзэмшигч Б.Баттулга, Эрдэнэс Шивээ Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Галтбаатар, Шивээ-Энержи төслийн Захирал Б.Тамир, Стейт Грийд корпорацийг төлөөлж Гадаад хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал  Лю Ши Рунг,   намын нарийн бичгийн дарга, “Стейт Грийд Грийн Энержи” ХК-ийн ТУЗ-ийн дарга  Жанг Шен Зи  нар оролцлоо. 

Энэхүү уулзалтын үеэр талууд ТЭЗҮ-ийн явц, цаашдын ажлын төлөвлөгөө болон төслийн үйл ажиллагааг урагшлуулан хурдасгах талаар санал бодлоо солилцлоо. 

 

FirstPrevPage 1 of 2NextLast
FirstPrevPage 1 of 2NextLast